Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүний тархи улам жижгэрэх магадлалтай

Америкийн эрдэмтэд эртний болон орчин үеийн хүний гавлын 985 ясанд дүн шинжилгээ хийж, харьцуулан судалсан байна. Үүний үр дүнд хүний тархи 2.1-1.5 сая жилийн өмнө өдгөөгийнхөөс хоёр дахин том байсан бөгөөд харьцангуй саяхан буюу 3000 жилийн өмнө хэмжээ нь жижгэрсэн болохыг тогтоосон талаараа мэдээлжээ. Гавлын яс, тархины хэмжээ Плейстоцений үед том хэмжээтэй байсан бол Голоцений үед огцом “агшсан” гэдгийг өмнө нь тогтоосон. Энэ урвуу шилжилтийн цаг хугацаа, шалтгаан тодорхойгүй байсан бөгөөд энэ судалгаагаар учрыг нь олсон байна. Судалгааг ахалсан доктор Жереми де Силва “Бидний тархийг Плейстоцений үеийн хүнийхтэй харьцуулахад жижиг байдаг. Яагаад бидний тархины хэмжээ жижгэрсэн нь антропологичдын хувьд нууц хэвээр байна” гэжээ.

Тархи бол хамгийн нарийн төвөгтэй, энерги шаарддаг эрхтэн юм. Энергиэ хэмнэх үүднээс бие махбод тархины хэмжээгээ “агшааж” зохицуулсан байх магадлалтай гэж таамагласан талаараа мөн мэдээлэв. Хүн ирээдүйд их хэмжээний мэдээллийг тус тусад нь хадгалахын тулд энерги бага шаардагдах мэдлэгийг гадагшлуулах нь улам бүр нэмэгдэж байгаа аж. Энэ нь тархины хэмжээ улам жижгэрэхэд хүргэж болзошгүй талаар мөн таамаглажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Хүний тархи улам жижгэрэх магадлалтай