Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол Улс Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлсэн ажлын дүнгээ танилцуулна

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох “INSPIRE” стратегийг Монгол Улсад хэрэгжүүлэх бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тодорхой хэлбэл, Монгол Улсын Засгийн газар хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх Дэлхийн түншлэлд нэгдэж INSPIRE стратегийг хэрэгжүүлэх ажлыг түүчээлэгч орон болж сонгогдсон билээ. Хэлэлцүүлгийн эхэнд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд манлайлал, салбар дундын хамтын ажиллагаа, хэрэгжилтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас танилцууллаа.

Мөн хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилт, боловсрол, эрүүл мэнд болон Цахим орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилт, анхаарах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Нийт яамдын төлөөлөл бүхий Хүүхдийн хөгжил, хамгааллын байнгын ажлын хэсгийнхэн Арваннэгдүгээр сарын 2-5-нд болох Ази, Номхон далайн орнуудын бүсийн хэлэлцүүлэгт Монгол Улс Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах ажлын үр дүнгээ танилцуулах учиртай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Монгол Улс Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлсэн ажлын дүнгээ танилцуулна

  • Anonymous says:

    Хүчирхийлэлийн хуульд өөрчлөлт оруулаач. Хүүхдийн эрх зөрчигдөж бна.16 нас хүрч байж цахим үнэмлэх авна сонгууль 18 насаас өгдөг.Насанд хүрээгүй бол архи тамхи зарахгүй.Гэтэл 14 настай тохиролцно гэсэн тэнэг хуулиа өөрчил.