Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхайн салбараас 3.2 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр 11 их наяд тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3 их наяд төгрөг буюу 52.2 хувиар өсжээ.Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2 их наяд төгрөгөөр буюу 2.4 дахин өссөн талаар УУХҮЯ-аас мэдээллээ.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:

  • Уул уурхайн салбараас 3.2 их наяд төгрөг буюу 29 хувь,
  • Газрын тосны салбараас 161.6 тэрбум төгрөг буюу 1.5 хувь,
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр 24.5 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
  • Бусад орлого 34.9 тэрбум төгрөг буюу 0.3 хувь.

Эрдэс баялгийн салбар нь оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31 хувийг бүрдүүлж байна. Зэс, алт, нүүрс зэрэг дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал,

  • Зэс 1.4 их наяд буюу 3.2 дахин
  • Нүүрс 260.7 тэрбум буюу 65.8 хувь
  • Төмөр 97.7 тэрбум буюу 2.8 дахин
  • Цайр 57 тэрбум буюу 3.8 дахин
  • Хайлуур жонш 66.9 тэрбум буюу 4.1 дахин

Алт 40.7 тэрбум төгрөг буюу 33.3 хувиар өсжээ. Харин бусад ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.