Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Согтуу жолооч ажлаа хийж явсан цагдааг дайрч гэмтээв

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний хойд уулзварт өчигдөр 17.30 цагийн орчимд согтуу жолооч цагдааг дайрсан хэрэг гарлаа. Тодруулбал, 44 настай эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийг мөргөж, биед нь гэмтэл учруулжээ.

Жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 3.16 хувь байсныг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат мэдээлэв.

Харин осол гаргасан жолооч “Би уг нь Хоёрдугаар төв эмнэлэгт өвчтэй хүн сахиж байсан юм. Машиндаа жоохон уучихсан. Энүүхэн уулзвар гарчихъя гэж бодсон минь буруу боллоо” хэмээн ярилаа.

Одоогоор тус хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, учирч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.