Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сэлэнгийн Ерөө сумд гарсан ойн түймрийг унтрааж чадаагүй байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Атаа гол гэдэг газарт аймгийн төвөөс зүүн зүгт 335 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км-т энэ сарын 24-ний өдөр ойн түймэр гарсан байна. Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 11.18 цагт тус газарт очиж, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны байцаагчид хүч нэмэгдүүлэн гал түймрийг унтраахаар гурав дахь өдрөө ажиллаж байна. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул өчигдөр 18.30 цагт түр зогсоож, өнөөдөр 06.00 цагт унтраах үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Үүнээс гадна Хэнтийн Галшар сумын Баянбадрал багийн Зүүн адаг гэдэг газарт өчигдөр хээрийн түймэр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 75 км замыг туулан 22.15 цагт очиход орон нутгийн иргэд өөрсдөө түймрийг унтраасан байжээ. Түймрийн улмаас 300 га талбай шатаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.