Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Явган хүний зам хааж хашаа татсан компанид шаардлага хүргүүлэв

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, БНСУ-ын Элчин сайдын яамны баруун талд барьж буй барилгын хашаа нь явган хүний замын зорчих хэсгийг хаасан гэх гомдлыг цөөнгүй иргэн холбогдох байгууллагуудад гаргажээ. Уг газарт “Бумбын шовх” компанийнхан барилга барьж буй юм байна. Иргэдийн гомдлын дагуу нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийнхэн газар дээр нь шалгалт хийжээ. Тус хэлтсийн дарга Н.Тамир “Иргэдийн гомдол, мэдээллийн дагуу нийслэлийн ерөнхий архитекторын шаардах хуудсыг “Бумбын шовх” компанид хүргүүллээ. Нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх, аюулгүйн бэхэлгээ хийхийг уг шаардлагад дурдсан” гэв. Тус компанийнхан шаардлагын дагуу хашаагаа татахаа мэдэгджээ.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.