Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Баярмагнайг орлогч эрхлэгчээр, Ч.Мөнхзулыг хариуцлагатай нарийн бичгийн даргаар томиллоо

“Өнөөдөр” сонины Ерөнхий эрхлэгчийн тушаалаар сонины удирдлагын багт хоёр шинэ томилгоо хийлээ. Тухайлбал, Б.Баярмагнайг “Өнөөдөр” сонины бизнес хөгжил, гадаад бодлого хариуцсан орлогч эрхлэгчээр, Ч.Мөнхзулыг хариуцлагатай нарийн бичгийн даргаар тус тус томилов. Б.Баярмагнай нь үүнээс өмнө “Өнөөдөр” сонины удирдлагын багт ерөнхий менежерээр ажиллаж байв. Тэрбээр 2003 оноос хойш “Монгол ньюс” ХХК болон “Өнөөдөр” сонинд менежер, ерөнхий менежерээр ажиллаж ирсэн. Ч.Мөнхзул нь 2012 оноос “Өнөөдөр” сонинд сурвалжлагчаар, 2017 оноос Нийгэм, чөлөөт цагийн мэдээллийн албаны даргаар ажиллаж буй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.