Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Сарангэрэлийг хар тамхитай холбоотой хэрэгт гурав дахь удаагаа шүүнэ

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт хоёр ч удаа холбогдон, ял шийтгүүлсэн Г.Сарангэрэлийн гэм буруутай, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 25-ны 11.00 цагт хэлэлцэхээр товлоод байв. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын шүүх хурал давхацсанаас шалтгаалж арваннэгдүгээр сарын 16 хүртэл хойшлуулжээ. Г.Сарангэрэл энэ оны гуравдугаар сард олон улсын шуудан илгээмжээр Африкаас илгээсэн их хэмжээний мансууруулах бодисыг хүлээн аваад явж байхдаа ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынханд баригдан энэ төрлийн хэрэгт гурав дахь удаагаа шалгуулах болсон билээ. Тэрбээр БНХАУ-аас хар тамхи оруулж ирээд Баянзүрх дүүргийн нутагт хоёр дахиа баригдсан бөгөөд эл үйлдэлд нь шүүхээс гурван жил хорих ял оноосон юм. Улмаар 2020 онд түүнийг засрал хүмүүжил олсон гэж хорих ангийн удирдлага нь үзээд хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан ч дахиад баригдсан билээ. Г.Сарангэрэлтэй хамт Б.Цэнгүүнбаатар гэдэг залуугийн гэм буруутай, эсэхийг дэнслэх юм. Эл залуу нь Африкаас илгээсэн мансууруулах бодисыг нь олон улсын шуудан илгээмжийн газраас Г.Сарангэрэлд авч өгсөн үйлдэлд холбогджээ. Тэдэнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.7-2, 20.7-3.3 дахь хэсэгт заасан “зохион байгуулалттай гэмт бүлэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм байна.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.