Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Улсын хэмжээнд 33 отоглох цэгийг тус бүр 50-100 сая төгрөгөөр барина”

Байгаль орчин, аялал жуулчлалын болон Гадаад харилцааны яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллага хамтран “Монголын аялал жуулчлалын форум 2021” чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Манай улс жуулчдад зориулсан контент үйлдвэрлэх, монгол үндэстэн, ахуйн онцлогийг таниулан, гадаад, дотоодын жуулчдад таатай сэтгэгдэл үлдээх үйлчилгээ санал болгох хэрэгтэйг оролцогчид онцлов. Мөн төр, хувийн хэвшлийнхэн хамтран олон улсын цахим зах зээлээс жуулчдын мэдээллийг худалдан авч, тухайн иргэдэд чиглэсэн маркетинг, сурталчилгаа явуулах шаардлага үүссэнийг МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн дурдлаа. Зочид буудал, зочлох үйлчилгээний салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, эрүүл мэнд болон эрсдэлийн даатгалын үйлчилгээг жуулчны баазууд, компаниудад нэвтрүүлэх нь зүйтэй аж. Түүнчлэн зочид коронавирусээр халдварласан тохиолдолд тусгаарлаж, эмчлэх бэлтгэлийг ч хангах хэрэгтэй юм байна.

Ирэх онд “Монгол орноор аялах 100 жим” буюу гар утсаар маршрут тодорхойлон, нэг цэгээс нөгөөд саадгүй хүрэхэд туслах аппликэйшнийг хувийн хэвшлийнхэн гаргах нь. Харин төсвийн хөрөнгөөр улсын хэмжээнд 33 отоглох цэгийг тус бүр нь 50-100 сая төгрөгөөр байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэллээ. Уг цэгт ариун цэврийн байгууламж барьж, иргэд амарч тухлах орчин бүрдүүлэх бөгөөд тухайн орон нутгийнхан нь хариуцах аж.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on ““Улсын хэмжээнд 33 отоглох цэгийг тус бүр 50-100 сая төгрөгөөр барина”

  • Anonymous says:

    энэ юу болоод байгаа юм бээ. яацарсын бээ. тэр цэг газрын зурагт хийсвэрээр огтлолцоно л биз дээ. шал солиотой юмаа. огтлолцол дээр шээ ж б аахаар яадын. нэг хүн уртраг өргөрөг гээд хэмжээсдчихсэн биш гай болжээ дээ янз нь, эсвэл намчдад далим.

  • чимэддорж says:

    Ариун цэврийн өрөө буюу усанд орох, ОО-г өрөө болгонд байлгахгүй бол болохгүйээ. хаана ямар оронд тусд нь барьсаныг харсан юмбэ Уртнасан сайдаа, өрөөндөө тухтай байхыг л жуулчин хүснэ шүүдээ Тусд нь нийтийн хэлбэрээр алтаар барьсан байсанч хүний тав тухыг хангахгүй гэдгийг мэдмээрсэндээ,та нар минь,жуулчид баахан алхаж явж ядарчихаад өрөөндөө нүцгэлж хэвтэж амардаг,усанд ордог бие засдаг байдлыг шаарданадаа