Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Суданд төрийн эргэлт гарч, засгийн газрын ихэнх гишүүдийг баривчилжээ

Аравдугаар сарын 25-нд Суданд цэргийн эргэлт гарч  Засгийн газрын ихэнх гишүүдийг баривчилсан тухай   “Rueters” агентлаг эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Цэргийнхэн Ерөнхий сайд Абдулла Хамдукийг гэрийн хорионд байлган төрийн эргэлтийг дэмжихийгшаардаж байгаа тухай   хорионд Суданы Соёл, мэдээллийн яамны сайд  Фэйсбүүк хуудсандаа  бичсэн байна. Ерөнхий сайд Хамдук татгалзсан тул түүнийг  эхнэрийнх нь хамт   үл мэдэгдэх газар аваачжээ.

Өмнө нь Суданы  Мэдээллийн яамнаас  мэдээлснээр Ерөнхий сайд ард түмэндээ хандан  “олж авсан хувьсгалаа хамгаалахын тулд энх тайвныг баримтлан,  гудамж талбайг эзлэхийг” уриалсан байна.

Өнөөдлөр өглөө Суданы нийслэл Хартум хото төрийн эргэлтийг эсэргүүцэн жагссан иргэд рүү цэргийнхэн  гал нээжээ. Эх сурвьалжуудын мэдээлж буйгаар дор хаяж долоон хүн амиа алдаж, 140 гаруй хүн шархаджээ.

Цэргийнхний үйлдлийг эсэргүүцсэн жагсаал нийслэл Суданы бусад хотуудад ч болж байгаа аж.  Жагсагчид  төрийн эрх мэдлийг иргэний нийгмийн бүтцэд буцааж олгохыг шаардан  дугуй шатааж, тоосго давхарлан гудамж, замуудыг хаажээ.

Хартумын нисэх буудал хаагдаж, олон улсын нислэгүүдийг зогсоогоод байна. Мөн интернэт, гар утасны ихэнх шугамуудыг хаажээ.

Суданд болсон төрийн эргэлтийг дэлхийн улс орнууд буруу шааж, АНУ 700 сая ам.долларын зээл тусламжаа царцаажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.