Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шарх, түлэгдэлтийг нам дарах “арьс”

ОХУ-ын Нижний Новгородын эрдэмтэд шархалсан, шалбарсан, түлэгдсэн арьсыг богино хугацаанд эдгээж, нөхөн сэргээх шинэ материал бүтээжээ. Энэ нь наалт хэлбэртэй нимгэн, цэлцгэнүүрэн хальс бөгөөд өнөөгийн анагаахын практикт хэрэглэж буй ийм төрлийн бүтээгдэхүүнээс давуу нь хүний арьснаас огт ялгаагүй харагддаг аж. Мөн үрэвслийн явцыг зогсоож, эдгэрэлтийг хурдасгана. Эл материалыг бүтээгчид “Гэмтэж, шархалсан биеийн эд, эсэд ямар үйл явц өрнөдөг, тэдгээрийг нөхөн сэргээхэд чухам юу тусалдгийг нарийвчлан судалсны үндсэн дээр гелэн наалтыг гарган авсан. Энэ бол энгийн нэг наалт, шарх, сорвины тухай биш. Маш хүнд хэлбэртэй, гүн шархыг эдгээх боломжийн талаарх ойлголт юм. Тухайлбал, дайн тулаан, байгалийн гамшигт өртөж шархадсан, мэс заслын дараах шарх, түлэгдэлт зэрэг юм. Уг бүтээгдэхүүнийг тухайн шархалсан хэсэгт тавихад урвалдан задарч, халдвараас хамгаалдаг байна. Арьсны гэмтсэн хэсэг бага байх тусам эдгэрэлт “хором” зуурынх болох гэнэ. Оросын мэргэжилтнүүд энэхүү материалдаа олеогель ашиглажээ. Энэ нь цайр, хөнгөн цагаан зэргийг агуулсан бодис аж. Арьс гэмтэх үед хүчилтөрөгчийн радикалууд болон антиоксидант молекулуудыг багтаасан реактив хүчилтөрөгчийн төрөл (ROS) хоорондын эсэд тэнцвэргүй байдал үүсдэг юм байна. Үүнээс улбаалан исэлдэлтийн “стресс” үүсдэг бөгөөд үйл явц нь олон эмгэг өөрчлөлттэй холбоотойгоор эсүүдийн үхжил явагддаг. Гэмтсэн эд нь задарч, үхэж эхэлдэг бөгөөд энэ нь цусны урсгал болон бусад эсийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулах хүчин зүйл юм. Энэ бүх судалгаанд тулгуурлан бүтээсэн цэлцгэнүүр “арьс”-ыг удахгүй үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.