Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ажын байрны дасгал” уралдааныг зарлажээ

Төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнуудын дунд “Ажлын байрны дасгал” уралдааныг Биеийн тамир, спортын газраас зарлажээ. Тус тэмцээнд Нутгийн захиргааны төрийн болон, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, бүх шатны боловсролын байгууллагууд, ард иргэд нээлттэйгээр оролцож болно гэнэ. Мөн найман хүний бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд баг бүрдүүлэхэд хүйсийн харьцаа хамаарахгүй аж.

“Цахим гимнастрада” “АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛ”- ын уралдааныг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулна. Оролцсон албан байгууллага хамт олны уралдааны бичлэгийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авна. Ирүүлсэн баг хамт олны дасгалын бичлэгийг ажлын хэсэг, шүүгчид 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүж эхний 3-н байранд шалгарсан бичлэгийг улсын уралдаанд илгээж оролцуулах юм байна. Бусад мэдээллийг 99223033, 99231857 дугаарт холбогдож аваарай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.