Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Урд хөрш мөнгөний зөөлөн бодлого баримтлах уу

Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ бодлогын хүүгээ ирэх сарын эхээр нэмж болзошгүй байгаа бол БНХАУ зөөлөн бодлого баримталж магадгүй талаар CNBC дамжуулав. Урд хөршийн эдийн засгийн өсөлт гуравдугаар улиралд таамагласнаас илүү удааширсан үзүүлэлт гарсан бол үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь өрөө төлөхөд хүндрэлтэй тулгараад байгаа юм. Хятадын Ардын банкны Мөнгөний бодлогын хэлтсийн дарга Сун Гуофенг өнгөрсөн баасан гарагт “Мөнгөний бодлогод “хашир” хандана. БНХАУ мөнгөний бодлогын олон арга хэрэгсэлтэй” хэмээн өгүүлжээ. Мөнгөний бодлого нь хөрөнгийн зах зээлд ихээхэн нөлөөлдөг билээ.

Ташрамд дурдахад, БНХАУ-ын Засгийн газар дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд ирэх хоёр сард 1.3 их наяд орчим юань (203.3 тэрбум ам.доллар) зарцуулж магадгүй гэнэ. Олонх шинжээчийн таамаглаж буйгаар дэлхийн хоёр дахь том эдийн засагтай урд хөршийн ДНБ энэ онд найм орчим хувиар тэлэх төлөвтэй аж.

Бэлтгэсэн Б.Сонор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.