Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нарийн ногооны үнэ 50 гаруй хувиар өсөв

Fresh vegetable on wooden background

Улаанбаатарын дийлэнх дэлгүүр, хүнсний захад энэ сарын эхний гурван долоо хоногт хонины ястай махыг нэг кг-ыг нь дунджаар 11 000, үхрийнхийг 13 100 орчим төгрөгөөр борлуулжээ. Үхрийн цул мах кг нь дунджаар 14 000, хониных 12 000 төгрөгийн үнэтэй байсан аж. Энэ нь үхрийн махны үнэ нэг долоо хоногт 2.4-2.5 хувиар буюу 325-375, хониных 230-360 төгрөгөөр буюу 2-3.2 хувиар хямдарсан дүн болсныг нийслэлийн Статистикийн газрын тайланд дурдав. Махны үнэ хаана, аль дэлгүүр, захад борлуулж буйгаас хамаарч кг тутамдаа 5000 хүртэлх төгрөгийн зөрүүтэй байгаа аж. Дээрх хугацаанд монгол төмс кг нь дунджаар 850, лууван 2350, байцай 1910, хүрэн манжин 3100 төгрөгийн үнэтэй байсан нь хоёрдугаар долоо хоногийнхоос 6.6-10.2 хувиар өссөн дүн гэнэ. Харин бүх төрлийн савлагаатай гурил, талхны үнэ тогтвортой байжээ. Ташрамд дурдахад, албан бус тооцоогоор өргөст хэмх, улаан лооль, салатны навч, цэцэгт байцай зэрэг нарийн ногооны үнэ сүүлийн 10 хоногт даруй 50 гаруй хувиар нэмэгдсэн байгаа юм.

Бэлтгэсэн С.Цэрэн

1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.