Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ховд аймагт 25 ЕБС-д 20 мянган сурагч суралцаж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан баг Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр тус аймгийн багш нарын төлөөлөлтэй уулзлаа. Ховд аймаг нь цэцэрлэг, сургууль, коллеж, их сургууль гээд боловсролын бүх шатны байгууллагатай гэдгээрээ бусад аймгаас ялгарна. Аймгийн хэмжээнд 25 сургуульд 20 мянган сурагч суралцаж 1800 гаруй багш ажилтан ажиллаж байна. Харин сургуулийн өмнөх боловсрол буюу 43 цэцэрлэгт 6700 суралцагч 900 орчим багш ажилтан байна.

Уулзалтын үеэр БШУ-ны сайд

  1. 2021-2022 оны хичээлийн жилийн онцлог
  2. УИХ-д өргөн барьсан боловсролын багц хуулийн төслийн гол өөрчлөлт
  3. Ховд аймгийн хэмжээн дэх боловсролын хөрөнгө оруулалт гэсэн багц сэдвээр мэдээлэл хийлээ.

Уулзалтад оролцсон багш нарын тухайд:

  1. Багш бус ажилтнуудын цалин, нийгмийн баталгааг анхаарах
  2. Цахим шилжилт хийх гэж байгаа энэ үед багш нарыг компьютержуулах
  3. Суурь цалинг нэмэгдүүлэх
  4. Орон нутагт ясли ажиллуулах боломж
  5. Дээд сургуулийг орон нутагт бүсчилсэн байдлаар хөгжүүлэх зэрэг асуудлуудыг хөндөж байлаа.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.