Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Энхтүвшин: Шарк танк нэвтрүүлгийн хамгийн амжилттай төсөл бол “Тохилог сууц төсөл”

2019 онд Шарк танк нэвтрүүлгээр иргэн Б.Батбилэг “Тохилог сууц төсөл”-өө танилцуулж, олон нийтийн хайр хүндэтгэлийг хүртсэн билээ. Тэгвэл эл төсөл Шарк танк нэвтрүүлгийн хамгийн амжилттай төсөл болсон талаар Шарк Д.Энхтүвшин өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Тодруулбал, тэрбээр 

“Өнгөрсөн Шарк танк нэвтрүүлгийн хамгийн амжилттай хөрөнгө оруулалт маань Тохилог сууц төсөл байсан. Нэг байшин барьдаг байсан бол одоо бүтэн гудамжны хэмжээний төсөл хийдэг болсон. Хөрөнгө оруулсан шаркууддаа ноогдол ашиг тарааж, өөрт ноогдох ашгаасаа хүүдээ байр авч өгсөн гэсэн. Энэ нэвтрүүлэг манай 2-ын амьдралд олон том өөрчлөлтүүд авчирсан. Өмнө нь зарим хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүнээс байр авахад билэггүй гэж байсан тул бараг нуугдаж шахуу байраа зардаг байсан бол одоо хөдөлмөрч хүнээс гал голомтны түлхүүрээ авахыг билэгшээдэг болсон. Хөдөлмөрч хүнд боломжийн хаалга үргэлж нээгддэг санагддаг” хэмээжээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.