Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Алтангэрэл: 45 хоногт 12.3 тэрбум төгрөгийн хохирол барагдууллаа

 ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас гэмт хэргүүдийг илрүүлж, шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Шийдвэрлэлт-2” арга хэмжээг 45 хоног зохион байгуулсан талаар Дэд хурандаа Б.Алтангэрэл мэдээллээ. Тодруулбал, тус арга хэмжээний хүрээнд:

  • Гэмт хэргийн шинжтэй 3035 гомдол, мэдээллийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэн, хариу өгч ажилласан.
  • Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргээс шүүхэд шилжүүлсэн 1624, хэрэгсэхгүй болгосон 31, бусад хэрэгт нэгтгэн шалгасан 502, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан 941, нийт 3098 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн

  Энэ хугацаанд мөрдөн байцаалтын шатанд 12.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 297.9 сая төгрөгийн хөрөнгө битүүмжилжээ.

 Хэрэг илрүүлсэн байдлыг өмнө оны мөн үетэй харьцуулахад:

  • гомдол мэдээлэл 37.7 хувь,
  • хэрэг бүртгэлтийн хэрэг 651 13.6 хувь,
  • мөрдөн байцаалтын хэрэг 17.5 хувиар буурсан аж.

   Мөн хүн алах 19, залилах 217, хүчиндэх 48, үүнээс бага насны хүүхэд хохирсон 8 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж дуусган прокурорт шилжүүлэн ажилласан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.