Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цахимжуулна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажлаа авсан даруйдаа салбарын цахим шинэчлэлийг эхлүүлэх амлалт өгсөн. Энэ хүрээнд тодорхой шийдвэрүүдийг гаргаж, Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах хөтөлбөрийг гарган хэрэгжүүлж байгаа юм. Уг ажлыг хариуцан ажиллаж буй Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс салбарын цахим шилжилтийн талаарх уулзалт сургалтын зохион байгууллаа. Эрүүл мэндийн цахим шилжилтэд төрийн болон хувийн хэвшлийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагыг хамруулж, чанартай тусламж үйлчилгээ,шуурхай, хялбар байдлыг бэхжүүлэх, нотолгоонд суурилсан шийдвэр гарахад чиглэн ажиллах юм. Цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цахимжуулснаар, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, амьдралын чанарыг сайжруулахад бодитой үр нөлөө үзүүлнэ гэж салбарын мэргэжилтэнгүүд тооцож байна.

Эрүүл мэндийн өгөгдөл солилцооны нэгдсэн платформыг үндэсний мэдээлэл, технологийн энтерпрайз архитектурт уялдуулан хөгжүүлэх “Нэг хэл-Нэг стандарт” уриаг дэвшүүлэн програм хангамж хөгжүүлэх суурь шаардлага болох өгөгдлийн тайлбар толь бичгийг боловсруулж байна. Дэлхийн банкны санхүүжилттэй Цахим эрүүл мэнд төслийн үйл ажиллагааны үр дүнд, эрүүл мэндийн өгөгдөл, мэдээлэл, технологийн 24 стандартыг бий болгожээ.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг цахим суурьтай хийж, төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааны бүртгэл, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх үйл явцыг бодит цаг хугацаанд шилжүүлсэн. Эмийн үнийн хөнгөлөлт, “Ковид-19” олон улсын эрүүл мэндийн гэрчилгээ, вакцины гэрчилгээ, дотоодын QR батламж, эмчийн магадалгааг Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем E-Mongolia, Түц машинаар дамжуулан иргэдэд олгож байна.
Мөн эмчийн үзлэгийн цаг эмнэлзүйн лабораторийн шинжилгээний хариу, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, цусны бүлгийн тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг Төрийн мэдээлэл солилцооны Хур системд ба тун удахгүй E-Mongolia аппликэшнаар дамжуулан үйлчилгээнд гарах бэлтгэл ажлыг хангаад байна.

Төрөөс Эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол Усын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж, “Ухаалаг засаглал”, “Цахим засаглал”-ыг бий болгон авлигагүй, хүнд сурталгүй, сайн засаглалыг тогтоохоор ажиллаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.