Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иргэний үнэмлэх шинээр авах, солиулах үйлчилгээг НҮНТ-өөс авдаг боллоо

Иргэний үнэмлэх анх удаа авах болон 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой болжээ. Тодруулбал, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/ төрийн 47 байгууллагын 456 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Энэ онд нийт 1.252.002 үйлчилгээ үзүүлснээс 493.630 буюу 39.4 хувийг улсын бүртгэлийн үйлчилгээ эзэлж байна. Тэгвэл НҮНТ-ийн “Дүнжингарав” болон “Драгон” салбарт 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг энэ оны аравдугаар сарын 18-наас үзүүлж эхэллээ. Цаашид иргэд НҮНТ-ийн бүх салбараас дээрх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх тал дээр анхаарж ажиллаж буйг НЗДТГ-аас мэдээллээ.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.