Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

1000 айлын хашаанд хог ангилах зориулалттай сав суурилуулна

“Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн II, III, Чингэлтэйн VII, XII хорооны гэр хорооллын 1000 өрхийн хашааны гадна хог ангилах зориулалттай сав суурилуулахаар төлөвлөжээ. Мөн айлууд ил задгай хогоо хаядаг 33 цэгт нарны эрчим хүчээр ажилладаг камер суурилуулах төлөвлөгөөтэй аж. Үүнээс одоогоор Сонгинохайрхан дүүргийн III хорооны 150 айлын хашаанд хогийн зориулалтын сав суурилуулсан байна. Түүнчлэн тус дүүргийн II, III хорооны нутаг дэвсгэрийн 15 байршилд камер суурилуулжээ. Чингэлтэйн VII хорооны нутагт дэвсгэрт камер суурилуулах ажлыг өчигдрөөс эхлүүлсэн гэнэ. Ингэснээр иргэд ил задгай хог хаях нь багасах төдийгүй ийм зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох боломж бүрдэнэ гэж төслийн багийнхан тооцжээ.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.