Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн кино бүтээх нь

“Лантуун дохио” төрийн бус байгууллага, “Амигдала” филмьс хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Баавгай болох сон” хэмээх бүрэн хэмжээний кино хийхээр болжээ. Энэхүү бүтээл нь сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготой бөгөөд 15 настай хүүгийн хүсэл мөрөөдөл, гэр бүлийн түүхийг өгүүлэх аж. Төрийн бус байгууллагынхан “Кино урлагаар дамжуулан хүүхдийн эрх, тэр дундаа боловсролын тэгш бус байдлыг хөндөж, эргээд тухайн салбарт дэмжлэг үзүүлэхээрээ онцлог” хэмээн кино төслийнхөө онцлогийг дурдав.

Ташрамд дурдахад, “Амигдала” фильмсийн уран бүтээлчид “Баавгай болох сон” зохиолыг 2017 оноос хойш хөгжүүлж, эл төслөөрөө олон улсаас хэд хэдэн шагнал хүртэж байжээ.

Бэлтгэсэн Ж.Мишээл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.