Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ёс зүй, сахилга хариуцлагын зөрчилтэй хүнийг төрийн албанд ахин дахин томилж байгааг ил тод мэдээлнэ

Төрийн албаны зөвлөлөөс дараах мэдээллийг өглөө. “Ковид”-ын хуулийн үйлчлэх хугацаа дуусахад Төрийн албаны тухай хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу тусгай шалгалт зохион байгуулж, сонгон шалгаруулж томилогдох үйл ажиллагаа хийгдэнэ. Зөвхөн шаардлага хангаж буй иргэн, төрийн албан хаагчид шалгалтад хамрагдаж өрсөлдөн хамгийн өндөр оноо авсан хүнийг томилох эрх бүхий этгээд томилох хуулийг хэрэгжүүлж ажиллана.

Төрийн албаны зөвлөл цахим шилжилтийн ажлын хүрээнд Хүний нөөцийн удирдлага, мэдээллийн санг хөгжүүлж байна. Ёс зүй, сахилга хариуцлагын зөрчилтэй хүнийг төрийн албанд дахин томилж байгаа байдлыг уг мэдээллийн нэгдсэн санд бүртгэн, зөрчлийн мэдээллийг албан тушаал, нэрээр ил тод мэдээлнэ. Зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчим тууштай баримталж байгааг онцоллоо.

Түүнчлэн Төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор цахим сургалтыг энэ оны эхнээс эхлэн Пүрэв гариг бүрд тогтмол зохион байгуулж буй гэнэ. Улмаар он гарсаар 25 удаагийн сургалтад давхардсан тоогоор 78 орчим мянган төрийн албан хаагчийг хамруулсан байна. Цаашдаа Ёс зүйн зөвлөлийн гишүүн, төрийн албан хаагчдад ёс зүй, сахилга хариуцлагын чиглэлээрх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, туршин нэвтрүүлж эхэлсэн бөгөөд цаашид өргөжүүлэн хэрэгжүүлэх аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.