Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ирвэсийн идэш тэжээлийг хамгаалъя” гэж уриалав

Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр маргааш тохионо. Жил бүрийн аравдугаар сард болдог эл өдрийг цоохор ирвэс бүхий Төв Азийн 12 орон өргөн хүрээнд тэмдэглэдэг ч дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, асуудал дэвшүүлдэг уламжлалтай. Ингэхдээ ирвэсийн амьдрах орчинд тулгамдаж буй асуудлуудад үндэслэн тодорхой уриалга дэвшүүлдэг. Тэгвэл энэ жил “Ирвэсийг хамгаалахын тулд идэш тэжээлийг нь хамгаалъя” уриан доор “уулын эзэн”-ий өдрийг тэмдэглэх нь.

Байгаль дээрх амьтан, ургамал гээд бүх зүйл харилцан зохилдлогооны гинжин хэлхээнд оршдог. Нэг амьтан нөгөөгийнхөө идэш тэжээл, өсөлт, үржлийг нь “дэмжигч” болох нь түгээмэл. Ирвэсийн хувьд жижиг мэрэгчээс эхлээд аргаль, янгир зэрэг тураг амьтад “зооглодог”. Манай орны ирвэсийн зонхилох идэш тэжээл нь янгир болохыг судлаачид тогтоосон. Байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас дэлхий дахинд ан амьтдын тоо толгой цөөрч, тархалт, нөөц багасахын хэрээр цоохор ирвэсийн амьдрах чадвар буурч байгааг үндэслэн дээрх уриалгыг дэвшүүлжээ.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан тэмдэглэлт өдрийн хүрээнд нийслэл болон Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймагт “Ирвэсийн эх нутаг-2021” арга хэмжээг маргааш зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Бэлтгэсэн Ж.Сувд

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.