Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын гишүүн П.Анужинг шалгуулах гомдол АТГ-т гаргажээ

Өчигдөр зарим цахим мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-ынхан шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл цацагдсан. УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг эрх мэдлээ ашиглан авч, “Лүнда” нэртэй барилга барьж, цэнгээний болон авто угаалгын газар, ил зогсоол ажиллуулж байгаа хэрэгт шалгаж эхэлсэн хэмээн нэг бус сайтад бичсэн. Энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад “Хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн хэрэгт шалгасан зүйл байхгүй. УИХ-ын гишүүн П.Анужинг шалгуулах тухай гомдол гаргамагцаа хэвлэлд мэдээлэл өгсөн бололтой. Түүнийг шалгуулах гомдол ирсэн нь үнэн” гэсэн юм.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.