Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Малын хулгайч нарыг хот руу орж ирэхэд нь амдаж, баривчиллаа

Өмнө нь 2-7 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээдүүдийг өчигдөр бусдын 6 тооны бод малыг хулгайлан тээвэрлэж явахад нь саатууллаа. Тодорхой хэлбэл, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 22.00 цагийн орчим Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран ажиллаж гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчиллаа. Урьдчилсан байдлаар уг этгээдүүд нь 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын 9 тооны үхэр хулгайлж, нядалж зарсан нь тогтоогдоод байна. Иймд хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ цаг үед малын хулгайн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байдаг тул мал бүхий иргэд Та бүхэн өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

2
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Малын хулгайч нарыг хот руу орж ирэхэд нь амдаж, баривчиллаа

  • иргэд олон түмэн says:

    Хуулинд засвар оруулаж мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогыг хэт хөнгөрүүлсэний хар гай энэ,ер нь хууль гууль болжээ ямар сайндаа монгол улсын дархан хилийг бэлтгэлтэй санаа зорилготой давахж ирсэн этгээдэд эх орныхоо нийслэлд хоёр жил тухлах ,санаа бодлоо хэрэгжүүлэх бололцоо олгож ,ял өгчихөөд түүнийгээ нэг их ял шийтгэл оногдуулсан мэт хэдэн өдөр хэвлэлээр сурталчлаж байхавдээ,улсын дархан хил халдашгүй байдал гэдэг чинь ийм л болсон байна шүүдээ