Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Үзлэгт” орохоос татгалзсан бүсгүйчүүдэд “Үгүй” гэв

Их Британийн Манчестер хотоос Пакистаны Исламабад хот руу явах гэж байсан хоёр бүсгүйг нисэх буудлын албаны хүмүүс онгоцонд суулгахаас татгалзсан байна. Учир нь, бүсгүйчүүд нисэх буудалд саяхан суурилуулсан хэт авиагаар зорчигчдын бүх биеийг шалгадаг төхөөрөмжид харуулахаас татгалзжээ. Шинэ төхөөрөмж зорчигчдын хувцасыг нэвт хардаг юм байна. Нисэх буудлын албаны хүмүүс бүсгүйчүүдэд аюулгүй байдлын үүднээс хэрэгжүүлж байгаа хууль ёсны энэ алхмыг хэрэгжүүлэхээс татгалзсан тохиолдолд онгоцонд суулгах боломжгүй гэдгийг бүсгүйчүүдэд тайлбарлан, анхааруулга өгсөн аж.
Тэдний нэг нь татгалзаж буй шалтгаанаа шашин шүтлэгтэйгээ холбон тайлбарласан бол нөгөө нь эрүүл мэндийн шалтгаантай холбоотойгоор татгалзжээ. Эцэст нь бүсгүйчүүд нислэгээ цуцлан, онгоцны буудлыг орхин явжээ. Нисэх буудлын аюулгүй албаныхан тэсрэх бөмбөг, зэвсэг илрүүлэх зорилгоор энэхүү шинэ төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн нь дэвшилттэй боловч хүмүүсийн хувийн нууц руу өнгийж байна гэсэн шүүмжлэл гараад байгаа.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.