Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны V зөвлөмжийг танилцуулж байна

Эрүүл мэндийн салбар дахь хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хэлэлцэх салбар дундын хэлэлцүүлгийг өнөөдөр цахимаар зохион байгууллаа. Энэ үеэр Хүүхдийн хөгжил, хамгаалын салбар дундын байнгын ажлын хэсгийнхэн Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн үнэлгээний тайлан, Хүүхдийн эрхийн тухай конвенц, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны 5 дугаар зөвлөмжийг танилцуулав. Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг “Хүүхдийн эрхийн хууль тогтоомж, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр, Хүүхдийн эрхийн тухай конвенц, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны 5 дугаар зөвлөмжийн салбарын хэрэгжилт” сэдвээр, МУИС-ийн Социологи, нийгмийн ухааны багш, доктор, профессор А.Батхишиг “Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээний тайлан, зөвлөмж” сэдвээр, Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү “Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээний тайлан, зөвлөмж” сэдвээр илтгэл тавьсан байна. Хэлэлцүүлэг өнөөдөр ч үргэлжлэх бөгөөд бүх яамдын оролцоог хангахаар төлөвлөн ажиллаж буй гэнэ. Хэлэлцүүлгийг зохион байгуулснаар хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагын нэгдсэн ойлголт мэдээллийг салбарын албан хаагч нарт өгөхөөс гадна холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг салбар бүрээр авч хэлэлцэн сорил, бэрхшээл, гарцыг ярилцан төлөвлөснөөр салбар дундын хамтын ажиллагаа, зохицуулалт эрчимжих юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.