Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сүүлийн 24 цагт 1744 тохиолдол батлагдаж, 16 хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1744 тохиолдол батлагджээ. Шинээр илрүүлэн тохиолдлын 917 нь нийслэлд, 827 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6064  иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав.

Коронавирусийн улмаас 16 хүн өчигдөр нас барсан аж. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1534 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18 764 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 51 946 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгааг ЭМЯ-аас мэдээллээ.  

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн

  • 9323 нь хөнгөн,
  • 6900 нь хүндэвтэр,
  • 2155 нь хүнд,
  • 386 нь маш хүнд гэсэн оноштой аж.

Бэлтгэсэн Б.Содгэрэл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.