Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Facebook” компани нэрээ өөрчлөх үү

“Facebook” компани ирэх долоо хоногт нэрээ өөрчлөх гэж байгаа тухай “Verge” цахим хуудас мэдээлэв. “Ирээдүйд “Metaverse” компани болох зорилгоо тусгахын тулд “Facebook” нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байна” гэж уг цахим хуудсанд дурджээ.

“Metaverse” нь гурван хэмжээст орчинд хэд хэдэн хүн харилцаж чадах дижитал ертөнцийг бичихэд хэрэглэдэг нэр томьёо юм. “Facebook”-ийн тэргүүн Марк Зүкерберг энэ сарын 28-нд болох жил тутмын “Face­book connect” бага хурлын үеэр компанийн дээрх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа ч нэрээ өөрчлөхөө эрт зарлаж магадгүй гэнэ. Түүний хэлснээр “Metaverse” нь уран бүтээлчдэд, хотын төвөөс зайдуу амьдарч, ажиллахыг хүсдэг хүмүүст, мөн боловсролын хүртээмж муу, эсвэл чөлөөт цагаа өнгөрөөх зугаа цэнгэлийн газрууд хомс газар оршин суугчдад асар их боломж олгоно. “Facebook” компани “Horizon workrooms” виртуал ажлын өрөөг өнгөрсөн наймдугаар сард танилцуулсан. Цахим хурлаар дамжуулан, эсвэл “Oculus VR” виртуал бодит ертөнцийн дуулга ашиглан уг өрөөтэй холбогдох боломжтой юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.