Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эх орондоо заалны шүхрийн спортыг хөгжүүлнэ

Азийн шүхрийн холбооны төлөөлөгчид МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатартай энэ сарын 19-нд уулзахдаа тус спортыг тив, олон улсад хөгжүүлэх, тэмцээн зохион байгуулах, дасгалжуулагч багш нарын ур чадварыг ахиулах чиглэлээр Монголын шүхрийн холбоотой хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тэд заалны шүхрийг Азийн наадам, цаашлаад зуны олимпын наадмын хөтөлбөрт оруулах зорилготой аж. Катарын Дохад 2030 онд Азийн наадмыг зохион байгуулахаар болсон. Тэнд шүхрийн спорт өндөр хөгжсөн тул тус наадмын хөтөлбөрт заалны шүхрийг оруулахаар төлөвлөжээ. Манай улсад уг спортыг хөгжүүлбэл амжилт гаргах боломжтойг Азийн шүхрийн холбооныхон онцолсон байна. МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар тэдэнтэй цаашид хамтран ажиллаж, эл төрлийг эх орондоо хөгжүүлэхээ илэрхийлжээ.

Бэлтгэсэн Г.Цэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.