Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шүлхий дэгдсэнээс таван аймгийн 23 сумд хорио цээрийн дэглэм тогтоов

Малын гоц халдварт шүлхий өвчин манай улсад өргөн хүрээнд тархаад байна. Энэ он гарснаас хойш 13 аймгийн 71 сумд шүлхийн 115 голомт бүртгэгдэж, 30 000 гаруй мал өвчилжээ. Одоогоор үүнээс 37 голомт идэвхтэй байгаа бөгөөд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт 23 сумд хорио цээрийн дэглэм тогтоогоод буй аж. Манай улсад 2017 онд шүлхий өвчин өргөн хүрээнд тархсан. Харин түүнээс хойших гурван жилд нөхцөл байдал харьцангуй тайван байжээ. Тухайлбал, өнгөрсөн онд улсын хэмжээнд шүлхийн зургаан голомт бүртгэгдсэн бол энэ жил 115 болж нэмэгдлээ.

Шүлхий дэгдсэн нь ямар шалтгаантай талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Х.Бодьсайханаас тодруулахад “Юуны өмнө өнгөрсөн жил малчид отор нүүдэл олон хийж, малын шилжилт хөдөлгөөн ихэссэн нь нөлөөлсөн. Тухайлбал, 2020 онд нийт нутгаар зуншлага тааруу байлаа. Үүнтэй холбоотойгоор 2020-2021 оны өвөл малчид отор нүүдэл их хийсэн. Ялангуяа зүүн бүс нутгуудыг чиглэсэн нүүдэл их байсан. Үүний улмаас шүлхий өргөн хүрээнд тархсан. Малчид уг нь малаа оторлуулахдаа мал эмнэлгийн бүртгэл заавал хийлгэх шаардлагатай. Гэсэн ч уг бүртгэлийг төдийлөн хийлгээгүй нь өвчин хяналтгүйгээр тархахад нөлөөлсөн” хэмээсэн юм.

Тэгвэл шүлхийн вакцин хангалттай хэмжээнд авч, малаа дархлаажуулсан, эсэхийг түүнээс лавлахад “Манай улсад шүлхийн вакцин үйлдвэрлэдэггүй учраас гадаадаас авах шаардлагатай болдог. Өнгөрсөн хавар вакцин татан авалт хойшилсон асуудал гарсан. Бас бүх малд вакцин хийх хөрөнгө хомс. Тиймээс зөвхөн эрсдэлтэй гэж үзсэн бүс нутгийн малд л вакцин хийсэн” гэв.

Бэлтгэсэн М. Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.