Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жижиг, дунд үйлдвэрийн газар, прокурор хамтран цагаан захтнуудаас ЖДҮХС-гаас авсан мөнгийг нэхнэ

Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсээс Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрынхантай уулзлаа. Хоёр тал ажил хэргийн уулзалт зохион байгуулж төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд хамтран ажиллахаар тогтжээ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, ажлын байр бий болгох, тэдний үйл ажиллагааны менежментийн чадавхыг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгодог Засгийн газрын тусгай сан юм. Энэхүү зорилго, үйл ажиллагааны хүрээнд тусгай сангаас жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдэд зохих журмын дагуу зээлүүдийг олгосон боловч зээлийн гэрээний зөрчилтэй, эргэн төлөлт хангалтгүйн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдлууд гарсан байна.

Иймд Прокурорын байгууллага төрийн ашиг сонирхлыг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангаас зээл авсан зарим иргэн, аж ахуйн нэгжийн зөрчилтэй зээлийн асуудлыг шуурхай шалгаж шийдвэрлүүлэх, гэрээг хүчингүй болгох, хөрөнгийг санд буцаан төвлөрүүлж, төрийг алдагдалгүй болгох чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.