Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тээвэрчид Л.Халтар сайдыг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ

Таван толгой, Чойр чиглэлийн автозамыг Зам тээврийн яамны А158 тоот тушаалаар хаасанд нүүрс тээврийн жолооч нарын дургүйцлийг төрүүлжээ. Өнөөдрийн байдлаар тус зам дээр 160 гаруй аж ахуй нэгж байгууллага, 2500-3000 жолооч тээвэрчид аж амьдралаа залгуулж байна. Түүнлэн буулгах, ачих чиглэлийн 50 орчим аж ахуй нэгж байгууллага байдаг гэнэ. Эдгээр хүмүүсийн болон аж ахуй нэгжийн орлого “тэг” зогсчихлоо. Энэ тээврийг таван сард эхлүүлж байсан удалгүй найман сард хаасан. Дахиад энэ сард нээсэн боловч сар ч хүрээгүй байхад дахин зогсоолоо. Тавантолгой Чойрын чиглэлийн автозамын тээвэр нэг өдөрт л нэг сая долларын орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг. Төрөөс гаргаж байгаа эргэж буцсан шийдвэр нь бидэнд хөрөнгө мөнгө, цаг хугацаа сэтгэл санааны хохирол учруулж байна. Гэтэл биднийг уландаа гишгэж ийм шийдвэр гаргаж байгаад харамсаж байна гэж тээвэрчдийн төлөөлөл хэллээ. Мөн зам тээврийн сайдын хэлж байгаагаар, тээвэрчид малчидтай асуудал гаргасан. Аж ахуй нэгжүүдийг дарамталж мөнгө авч зам зассан гэж байна. Энэ бол ташаа мэдээлэл. Бид малчидтай харилцан санамж бичиг байгуулж, хамтран ажиллаж байсан. Харин аж ахуйн нэгжүүдээс 120 сая төгрөг төвлөрүүлж, зам засварын ажилд зарцуулах гэж байсан. Энэ бол тээвэрчдээ , энэ чиглэлийн аж ахуй нэгжүүдээ ажилтай, орлоготой байлгах гэж хийсэн гэв.

Бэлтгэсэн Б.Содгэрэл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.