Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Солонго Орхон аймгийн салбар хорооны дарга боллоо

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Орхон аймгийн салбар хорооны дарга өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Өмнө нь салбар хорооны даргаар ажиллаж байсан Ч. Батсүх нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгсөн тул ийнхүү дараагийн шинэ даргаар баялаг бүтээгч С.Солонгыг томилоод байна.

С.Солонго нь оёдлын болон мод, модон үйлдвэртэй. 10 гаруй жил баялаг бүтээж, тууштай хөдөлмөрлөж байгаа эмэгтэй юм.

Энэ үеэр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ы ерөнхийлөгч Ч.Даваабаяр хэлэхдээ, “Цар тахлын хүнд цагт баялаг бүтээгчид эдийн засгийн хүндрэлийг давж гарахад тус дэмтээ үзүүлсээр ирсэн. Энэ удаа ч мөн дотоодын үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байраа хадгалж үлдэх гэх мэт ажлуудын хүрээнд салбар хорооны үүрэг хариуцлага зайлшгүй шаардлагатай байдаг. Иймээс Орхон аймгийн салбар хорооны даргыг шинээр томилж байгааг онцоллоо.

Орхон аймгийн салбар хорооны дарга С.Солонго, “Эрдэнэт хотын баялаг бүтээгч нар маань тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан бол Баялаг бүтээгчдээ дэмжих зорилгоор миний бие ажиллахдаа таатай байна” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.