Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг яллагдагчаар татах санал хүргүүллээ

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод сууж байсан ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдлээ ашиглаж, дипломат дугаартай автомашиныг өмнөд хөршийн иргэнд худалдсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд тэрбээр УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймагт бие даан нэр дэвшиж, сүүлийн өдрүүдэд хотын Засаг даргын орлогч нарын өрөө рүү дайрч орон бужигнуулж, циркийн барилгын нөхцөл байдлыг олон нийтэд хүргэж нэр хүнд олж авахыг хичээж буй гэхэд хилсдэхгүй.

Харин түүнд холбогдох хэрэг бүтэн хоёр жилийн хугацаанд хэрхсэн нь тодорхойгүй байна. Тэрбээр дипломат дугаартай автомашинаа өмнөд хөршийн иргэнд худалдсан тухайгаа зурагтаар “Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгч нь татваргүйгээр автомашин оруулж, унаж хэрэглэх эрхтэй. Монголд суугаа бусад бүх орны төлөөлөгч ч ийм эрхтэй байдаг. Венийн конвенцод заасан энэ эрхээ эдэлж БНХАУ руу автомашин оруулсан. Гэхдээ би Монголоос аваачсан “Range Rover” маркийн автомашинаа бусдад шилжүүлсэн, зарсан асуудал байхгүй. Энэ бол миний албан тушаалыг авах гэсэн хүмүүсийн гүтгэлэг байсан. Шүүхээр гэм буруутай, эсэхийг тогтоогоогүй байж ажлаас өөрчилсөн шийдвэр гаргана гэдэг харамсалтай. Би буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээж байсныг зарим үзэгч, уншигч санаж буй нь лавтай.

Тэгвэл хууль сахиулах байгууллагынхны шалгалтаар Д.Мөнх-Эрдэнэ Хөх хот дахь Консулын газрын албан хэрэгцээнд ашиглах нэрээр автомашинууд оруулаад нэгийг нь өвөрмонгол хүнд зарсан нь батлагдсан аж. Автомашин худалдан авсан хүнийг олж тайлбар, мэдүүлэг авах шаардлагатай учраас өмнөд хөршийн талд Эрхзүйн талаар харилцан туслалцах гэрээний хүрээнд тухайн өвөрлөгч хүнээс тайлбар, мэдүүлэг авч өгөхийг хүссэн гэдэг. Түүнчлэн Д.Мөнх-Эрдэнийн эрх мэдлээ ашиглан өмнөд хөршийн татвараас зайлсхийж, албан хэрэгцээнд ашиглах нэрээр оруулсан өөр нэг машин болох “Лексус-570”-ыг Хөх хот дахь Ерөнхий консулын газарт битүүмжилчихээд байсан юм. Түүнд холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар албаныхнаас тодруулахад “Эдийн засгийн шинжээч болон аудитын байгууллага дүгнэлтээ гаргасанд үндэслэн Д.Мөнх-Эрдэнийг яллагдагчаар татах санал АТГ-аас прокурорт ирүүлсэн. Хавтаст хэргийн материалтай танилцаад хяналтын прокурор удахгүй шийдвэрээ гаргах байх” гэлээ.

7
Савж уналааСавж уналаа
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
Зөв, гоёЗөв, гоё
2
Хөөрхөн юмХөөрхөн юм
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 thoughts on “Консул асан Д.Мөнх-Эрдэнийг яллагдагчаар татах санал хүргүүллээ

  • Зочин says:

    Хэрэг хийсэн бол яагаад хадгалаад байсан вэ Одоо дугай болгох шаардлага гарсан уу

  • Зочин says:

    Манай мөрдөгч гадаад оронд мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй, гэрээний дагуу тухайн улсын эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж хийлгүүлнэ. Энэ ажиллагаа маш олон шат дамжлагатай цаг хугацаа их зарцуулдаг. Нотлох баримт бүрдэж байж хүнийг яллагдагчаар татах асуудал яригдана.

  • иргэн says:

    визний наймаачин

  • Anonymous says:

    Шааагааад байгаарай Нямдорж бузраа Оюунэрдэнэ бузраа Сумъяабазар бузраа Жeнко бузраа!!!!!!

  • Anonymous says:

    Сумъябазар муу баас минь чи үхэж далд ор.

  • Anonymous says:

    Mon ch il tsagaan daranguilal gaarlaa daa. udahgui Hoid solongos, Venezuela shig bolloo doo hoorhii. Arai l heterch bn daa. Yamar ard tumen bn tiim l tor bn gej unen yum daa

  • иргэн says:

    энэ монголд юу болоод байнаа.Үг хэлсэн болгоныг баривчлах гээд .Коммунист дэглэмтэй орон шиг болох нь

  • Үзмэрч says:

    Худлаа үнэн дарамт үүсгэх гэж оролдох тусмаа, энэ түмэн чинь нягтрана даа.нягтарч нягтарч нэг мэдрэлтээд босоод ирвэл энэ төрийн хохь болж байгаа нь тэр шүү.

  • Anonymous says:

    Ажилгүй ажилтай албан хаагчид гомдоод байна даа шүүх ямар хурдан шийдэхийг харнаа

  • Чинбаа says:

    Ажилгүй ажилтай албан хаагчид гомдоод байна даа шүүх ямар хурдан шийдэхийг харнаа

  • Ганбат says:

    МАН коммунистууд Коммунист хужаагаас Эх оронч Мөнх эрдэнийг буруутан болгох баримт материал олж ядах юухан байх вэ?!! Яг хажууд нь коммунист чекист тэдний тагнуул Нямааөөрөө энэ залуугаар чимхлүүлж оролдуулчихсан болохоор 1000% н хүчин чармайлт гаргаад л болоо биш үү!!

  • Irgen says:

    Vneniig yrij bulhaig ni delgesen hvniig duugai bailgah shaltag oljdee hoorhii.. yatsarsan ylzarsan tor be ..naad hvn shig chini duugarah zorigtoi zvrhtei bolobsroltoi hvn baihgvi bn

  • Зочин says:

    Төрийн байгууллага руу дайрч орон, эрүүл, өвчтэй нь мэдэгдэхгүй хашгираад , хүн доромжлоод, загнаад яваад байдаг , бусдад муугаар нөлөөлж, хүүхэд залууст буруу үлгэр дууриалал өгөөд байдаг ийм хүмүүстээ түүнийх нь төлөө арга хэмжээ авмаар юм даа.