Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОХУ өдөрт 9.9 сая баррель газрын тос нийлүүлж байна

Газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар 86 ам.доллар/баррель хүрлээ. Хамгийн сүүлд 2018 онд энэ үнийн түвшинд арилжаалагдаж байв. ОХУ-д 2021 оны 10 дугаар сарын 13-15-ны хооронд ОХУ-ын Эрчим хүчний долоо хоногийн форум болжээ. Тус Форумаар ОПЕК бүлгийн тэргүүн Саудын Арабын Вант улс болон ОПЕК-ийн өргөтгөсөн бүлгийн тэргүүн ОХУ нар уулзалт хийж газрын тос, устөрөгч, цөмийн энергийн талаар ярилцсан байна. ОХУ 2021 оны 10 дугаар сарын байдлаар өдөрт 9.9 сая баррель газрын тос зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд энэ нь ОПЕК+ бүлгийн гэрээний квотын хэмжээнд нийцэж байгаа юм. Тус улсын хувьд газрын тосны олборлолтын түүхэн дээд хэмжээ нь өдөрт 11.3-11.4 сая баррель хүрч байсан бөгөөд одоо олборлолтоо 11.4 сая баррель хүртэл нэмэгдүүлэх хүчин чадалтай болохыг ОПЕК+ -ийн хэлэлцээрт ОХУ-ын оролцоог тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг Шадар сайд Александр Новак мэдэгдэв. Гэсэн хэдий ч нийлүүлэлтийн хэмжээг зах зээлийн нөхцөл байдлаас харгалзан шийдвэрлэх ёстойг тэрээр нэмж хэллээ. Мөн тэрээр Орос улс газрын тосны зах зээлд хэт тогтворгүй байдал үүсгэхгүй байх тал дээр анхаарна гэв. Үүнээс хамаарч ирэх 11 дүгээр сард ОПЕК, ОПЕК+ бүлэг зах зээл дээрх үнийг тогтворжуулах үүднээс газрын тосны гарцыг төлөвлөсөн хэмжээнээс ихээр нэмэгдүүлэх магадлалтай болж байна. Энэ тохиолдолд газрын тосны үнийн өсөлтийн хурдыг богино хугацаанд сааруулахад нөлөөлөх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.