Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНХАУ-ын элчин сайдаас хугацаа нь дууссан, хөлдөх эрсдэлтэй барааг татахад дэмжлэг үзүүлэхийг хүсжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулжээ.

Уулзалтаар сайд нар хоёр улсын зам, тээвэр болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын асуудал, боомтуудад үүсээд буй ачаа тээврийн хүндрэлийн талаар санал солилцлоо.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан хугацаа нь дуусах, хөлдөх эрсдэлтэй бараа бүтээгдэхүүнийг татах, Тяньжин боомтод Монгол Улсын ачаатай чингэлгүүд саатаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд Цай Вэньруй Элчин сайдыг онцгой анхаарал хандуулж дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн талууд саяхан болсон хоёр улсын Ерөнхий сайд нарын цахим уулзалтаар яригдсан салбарын асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “БНХАУ-ын элчин сайдаас хугацаа нь дууссан, хөлдөх эрсдэлтэй барааг татахад дэмжлэг үзүүлэхийг хүсжээ