Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын баг аваргаар шалгарлаа

Дэлхийн шатрын холбоо АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хорих ял эдлэгсдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг бүсчлэн зохион байгуулав. Шатраар тэргүүлдэг 32 орны 40 баг тус тэм цээнд оролцлоо. Манай улсын оролцогчдын хувьд Филиппин, Австрали, Армени, Арабын Нэгдсэн Эмират Улс, Киргизийн багтай нэг бүсэд таарч, амжилттай тоглон, нэгдүгээр байрт шалгарсан байна. Манай оролцогчид А хэсэгт Гүржийг 3:1, Палестиныг 3:1, Филиппинийг 2.5:1.5, ХБНГУ-ыг 4:0, ОХУ-ыг 3:1-ээр хожиж, шигшээ тоглолтод шалгарчээ. Улмаар аваргын төлөө Зимбабвегийн багийг ялав.

Шатрын спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Грекийн Родес хотод энэ сарын 16-26-нд болох сонирхогчдын ДАШТ-д манай таван тамирчин оролцохоор тус улсыг зорьжээ. Энэ тэмцээнд өсвөрийн шилдэг шатарчин Н.Содбилэгт, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Дэлхийн шатрын холбооны дэд мастер М.Мандухай, Б.Тэнүүнболд, 2019 оны сонирхогчдын дэлхийн аварга Б.Халиун нар өрсөлдөх нь.

1
Савж уналааСавж уналаа
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.