Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Банкууд хувьцааныхаа 5-15 хувийг анхдагч зах зээлд арилжина

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ оны нэгдүгээр сарын 29-нд УИХ баталсан. Уг хуульд системийн нөлөө бүхий таван банкийг хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжихыг тусгасан билээ. Мөн нэг болон нэгдмэл сонирхолтой хөрөнгө оруулагч тухайн банкны хувьцааны 20-оос дээш хувийг эзэмшихийг хязгаарласан юм. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтад банкуудаас хувьцааныхаа хэдэн хувийг хөрөнгийн анхдагч зах зээлд борлуулах талаар урьдчилан мэдээлэл авах талаар тусгасан. Үүний дагуу Төвбанкнаас банкуудаас мэдээлэл авахад хувьцааныхаа 5-15 хувийг анхдагч зах зээлд арилжихаа мэдүүлсэн байна. Банкууд бага хэмжээний хувьцаагаа хөрөнгийн анхдагч зээлд борлуулна гэсэн үг. Монголбанкныхан үүнийг “Банкууд болгоомжтой хандаж байна” гэж тайлбарлав.

Дээрх хуулийн дагуу системийн нөлөө бүхий таван банк ирэх оны зургадугаар сарын 30 гэхэд олон нийтэд хувьцаагаа арилжсан байх ёстой. Мөн тухайн банкны хувьцааны хяналтын багцыг эзэмшигчид 2023 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд хувь эзэмшлээ 20 хувиас доош нь оруулах үүрэгтэй юм. Хөрөнгийн зах зээлийн шинжээчид “Банкны эзэд эхлээд бага хэмжээний хувьцааг олон нийтэд арилжаад, үнэ нь өссөний дараа өөрсдийнхийгөө худалдах тактик боловсруулжээ” гэж дүгнэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.