Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар дэлхийн удирдагчдыг архи аваад бункерт ороод үз гэжээ

УИХ гишүүн Д. Цогтбаатар Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейд Монгол Улсыг төлөөлөн оролцох үеэр нэгэн  санал дэвшүүлжээ.

Тодруулбал Монголын улс төрч дайнаас зайлсхийхийн тулд дэлхийн удирдагчдыг хамтдаа архи аваад бункерт орох хэрэгтэй гэснийг Оросын сайтууд мэдээлж байна.

Тэрбээр “Шилэн аяга аваад, зуун грамм хийгээд, ямар нэгэн бункерт ороод, учир зүйгээ олтлоо тэндээс битгий гар. Хоёр шил юмны дараа тэд найзууд болж гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөгийн ертөнцөд эд баялаг бүгдэд хүрэлцэнэ” гэж олон улсын хэлэлцүүлгийн “Валдай” клубт болсон хурлын үеэр хэлжээ.

“РИА Новости” агентлагийн мэдээлж буйгаа манай улстөрч үргэлжлүүлээд “Их гүрнүүд хэл амаа олохыг жижиг улс орнууд зүгээр ингээд хүлээгээд байж чадахгүй. Тэдний зөрчилд  ямар ч  холбогдолгүй бид улс орноо үгүй болохыг хүсэхгүй байна. Өнөөгийн ердөнтцөд эд баялаг бүгдэд нь хүрэлцэнэ” гэжээ.

ОХУ-ын Сочи хотод даваа гарагт (2021.10.18) эхэлсэн олон улсыг хэлэлцүүлгийн  “Валдай” клубын  18 дахь удаагийн уулзалт дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд ОХУ -ын Ерөнхийлөгч В.Путин үг хэлэх юм байна.

1
Савж уналааСавж уналаа
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар дэлхийн удирдагчдыг архи аваад бункерт ороод үз гэжээ