Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгуулийн үеэр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 62 гомдол шалгажээ

Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр нөхөн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс /2021.09.18/ 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нөхөн сонгуультай холбоотойгоор иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гэмт хэргийн шинжтэй 1,  зөрчлийн шинжтэй 28, бусад 33, нийт 62 гомдол мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Үүнээс гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай, зөрчлийн шинжтэй 55 гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах саналтай тус тус Прокурорын байгууллагад шилжүүлж, 4 гомдол, мэдээлэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар 350,0 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, 1 гомдол, мэдээлэлд шалгалт явуулж байна. Эдгээр гомдол, мэдээллийн 13 нь Улсын Их Хурлын 18 дугаар тойрогт, 49 нь 28 дугаар тойрогт хамаарсан гэнэ.

Гомдол, мэдээллийг ангилан авч үзвэл: гэмт хэргийн шинжтэй-1 хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл нь сонгуулийн сурталчилгаа явуулсантай холбоотой-17, цахим хуудас ашигласан, бусдын нэр болон хуурамч цахим хуудас ашигласан-6, танхайрах-1, хүний биед халдах-1, эд хөрөнгө устгах, гэмтээх-12, хулгайлах-17, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах-1, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан бусад зөрчил-5, бусад-1 байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.