Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 21 зүйлс: “Монгол-Оросын харилцаа 100 жилд” эрдэм шинжилгээний хурал болно

Өнөөдөр гадаа 6 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

10 дугаар сарын 19 -ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 292 дахь өдөр бөгөөд он дуусахад 73 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 6 градусын дулаан бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ. Шөнөдөө цастай.
  3. Билгийн тооллын 14, дэлгэрүүлэгч одтой, цагаан хулгана өдөр. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал аривжана хэмээжээ.
  4. “Уран уургач” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,849.00 төгрөг, зарах нь 2852.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.80, зарах ханш 40.10, юанийн авах ханш 442.80, зарах ханш 443.50, вонийн авах ханш 2.37, зарах ханш 2.39 төгрөг байна.

Өнөөдөр болох үйл явдал:

  1. Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Цар тахлыг хохирол багатай даван туулах арга зүй” онол практикийн бага хурал зохион байгуулна.

2.11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэн О.Отгонтөгс сүүлийн үед болоод байгаа жагсаал цуглаануудын талаар баримт дэлгэнэ.

3. 12.00 цагт Аялал жуулчлалын хөгжлийн төвд Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн “Аюулгүй аяллын шошго”-ын шаардлагыг хангасан “Нью жуулчин турс” ХХК компанид батламж гардуулах ёслол болно. Утас: 99339194

5. 14.00 цагт ГХЯ-нд Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд “Монгол-Оросын харилцаа 100 жилд” эрдэм шинжилгээний хурал болно.

Төрийн ордонд

6. 9.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

7. 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

8. 11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

9. 11.00 цагт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон АН-ын удирдлагууд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй нэр бүхий иргэдийн нөхцөл байдал, тэднийг суллахыг шаардан өлсгөлөн зарласан иргэдийн асуудлаар УЕП-ын газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

10. 12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана. 

11. 14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

12. 15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо хуралдана.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. “Хадгаламж, зээлийн хоршооны олон улсын өдөр” тохиож байна.
  2. 2003 онд Тереза эх II пап ламд адислуулжээ.
  3. 2005 онд Багдадад Иракийн удирдагч асан Садам Хуссейныг шүүх анхны хуралдаан болжээ.
  4. 1987 оны Хар Даваа гараг: хөрөнгийн зах зээлийн индекс болох DJIA-ны индекс 22 хувиар унажээ.
  5. 2013 онд Буэнос-Айрест болсон галт тэрэгний ослоор 105 гаруй хүн бэртэж шархаджээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.