Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

6146 иргэн эдгэрч, эмнэлэг, гэрийн ажиглалтаас гарав

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1131 хүнээс шинээр коронавирусийн халдвар илрэв. Шинээр илэрсэн тохиолдлын 731 нь нийслэлд, 400 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6146 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харамсалтай нь, коронавируст халдвараар өвчилсөн 41-80 гаруй насны 14 хүн өчигдөр нас барсан аж. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1483 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18 804 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 59 603 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 9391 нь хөнгөн, 6823 нь хүндэвтэр, 2193 нь хүнд, 397 нь маш хүнд гэсэн оноштой аж.

Бэлтгэсэн Б.Содгэрэл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.