Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Оюутолгой” компанийн зэс, алтны үйлдвэрлэл өсжээ

“Оюутолгой” компанийн гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайланг 66 хувийг нь эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” өнгөрсөн долоо хоногийн эцэст мэдээллээ. Энэ хугацаанд “Оюутолгой”-н зэс, алтны үйлдвэрлэл өмнөх жилийн мөн үеийнхээс өсжээ. Үүнд агууламж өндөр байсан нь нөлөөлсөн аж. Тус компани гуравдугаар улиралд 41 935 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь 2020 оны мөн үеийнхээс 16, өмнөх улирлынхаасаа 14 хувиар нэмэгдсэн дүн болов. Тэгвэл 130 799 унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс даруй 256, өмнөх улирлынхаасаа 16 хувиар илүү үзүүлэлт гэнэ. Харин гуравдугаар улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ 9.34 сая тонн болсон нь өмнөх улирлынхтайгаа ойролцоо, 2020 оны мөн үеийнхээс долоон хувиар доогуур гэсэн үг. Оюутолгойн ордын ил уурхайн үйл ажиллагаа болон гүний уурхайн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүний борлуулалтад “Ковид-19” сөргөөр нөлөөлснийг мөн дурдсан байв.

Бэлтгэсэн Б.Сонор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.