Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл:

Өнөөдөр гадаа 6-8 градусын дулаан байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

Аравдугаар сарын 18-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 291 дахь өдөр бөгөөд он дуусахад 74 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 6-8 хэмийн дулаан бол шөнөдөө 6 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 13, могойг хүлэгч одтой, шарагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн байна. Үсээ засуулбал жаргал ирнэ.
  4. Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,849.00 төгрөг, зарах нь 2852.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.80, зарах ханш 39.40, юанийн авах ханш 443.00, зарах ханш 443.80, вонийн авах ханш 2.38, зарах ханш 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 11.00 цагаас өнгөрсөн баасан гарагт эхэлсэн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал үргэлжилнэ.
  2. 11.00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны дугуй танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
  3. 11.00 ЭМЯ-наас ковидын нөхцөл байдлын талаарх тоон мэдээлэл өгнө.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Өнөөдөр Зангианы олон улсын өдөр тохиож байгаа юм байна.
  2. 1987 оны энэ өдөр High School Musical цуврал киногоороо алдаршсан алдарт жүжигчин Zac Efron мэндэлжээ.
  3. 1979 оны энэ өдөр Америк дуучин, ая зохиогч, продюсер Ne Yo мэндэлжээ.
  4. 1945 онд Аргентин улсын генерал, улс төрч, тус улсын Ерөнхийлөгчөөр 3 удаа сонгогдож байсан Juan Domingo Perуn жүжигчин Eva Perуn-тай хуримлажээ.
  5. 2004 онд Мьянмарын ерөнхий сайд Khin Nyunt авлигын хэргээр буруутгагдаж, Төрийн ордноос баривчлагджээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.