Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Анаагаахыг төгсөгчдийг дахин сургах тогтолцоог боловсронгуй болгоход ЭМЯ, БШУЯ хамтарна

Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд нар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Уг ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийн уулзалт боллоо. Уулзалтаар Уулзалтад Эрүүл мэндийн яам, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөл, Боловсрол шинжлэх ухааны яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлөөллүүд төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын нэгдсэн хөтөлбөртэй болох, төгсөлтийн дараах сургалтад элсэн суралцагчдын хяналтын тоог эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хэрэгцээ, төлөвлөлтөд тулгуурлан нэгдсэн байдлаар тогтоох, төгсөлтийн дараах сургалтыг зохицуулж буй эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг үнэлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцжээ. Уулзалтын үр дүнд талууд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр төлөвлөгөө боловсруулж, хамтран ажиллахаар боллоо. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.