Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Энхболд: Хүнд үед шантралгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхандаа баярлалаа

Эрүүлмэндийн сайд С.Энхболд цар тахлын үед ачааны хүндийг үүрэлцэж байгаа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн холбогдох холбоодын удирдлагуудтай уулзжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа

“Уулзалтаар цар тахлын үед учирч буй эмнэлгийн ачаалал, хүний нөөц зэрэг хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн шийдэх, цаашдаа салбарын шинэчлэлийн хүрээнд анхан шатны байгууллагуудаа гүйцэтгэлийн санхүүжилт, цахимжилт зэрэг асуудлуудад дэмжин ажиллах талаар ярилцлаа. Эрүүл мэндийн салбар дахь анхан шатны байгууллагуудаа дэмжиж, чадвахжуулж чадваас хүн амын өвчнийг хүндрүүлэлгүй эмчилж, өдрийн эмчилгээний чанарыг сайжруулж, дараа дараагын шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурна. Хүнд үед шантралгүй ажиллаж байгаа анхан шатны болон бусад бүх шатлалын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан ТАНД БАЯРЛАЛАА. Цар тахлыг бид даван гарнаа” хэмээн нийтэлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.