Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Халтар: Ази, Еропыг холбосон “Транзит Монгол Улс” болно

НҮБ болон БНХАУ-ын Засгийн газар хамтран Бээжин хотноо зохион байгуулж буй Дэлхийн тогтвортой тээврийн II бага хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар цахимаар оролцож байна. Тэрбээр хурлын үеэр “ОХУ, БНХАУ-ын хооронд оршдог, өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улс Ази-Европыг холбосон хамгийн дөт замналд орших тээвэрлэлтийн орон зай гэдгийг дурдаад Ази, Европын орнуудыг холбосон тээврийн холбоосыг хөгжүүлэх болон бүс нутгийн хэмжээнд тээврийг хөнгөвчлөх хамтын ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцож, бүс нутгийн төдийгүй, дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмэр, үүрэг оролцоогоо нэмэгдүүлж улам идэвхтэй ажиллан Ази, Еропыг холбосон “Транзит Монгол Улс” болох зорилт тавин ажиллаж байгаа” гэв.

Мөн Монгол Улс худалдаа, тээврийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого барьж, энэ хүрээнд шинэ төмөр замын сүлжээ барих, авто замын сүлжээг өргөжүүлэх, усан замын тээврийг хөгжүүлэх, олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээвэр, логистикийн төвүүдийг шинээр барих зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд ажиллаж байгаа талаараа мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.