Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

З.Мэндсайхан: Ирэх хаврын хүнсний хэрэгцээнд зориулж 5.5 мянган тонн мах бэлтгэнэ

УИХ-ын чуулганаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр

“Өнөөдрийн байдлаар 310 мянган тонн үр тариа, үүнээс 290 мянган тонн улаанбуудай, 145 мянган тонн төмс, 92 мянган тонн хүнсний ногоо, 86 мянган тонн тэжээлийн ургамал, 16 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тариа хураалт 52.3 хувь, төмс хүнсний ногооны хураалт 77.3, тэжээлийн болон тосны ургамлын хураалт 30.6 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс найман хувиар илүү байна. 

Шинэ ургацаас хөдөө аж ахуйг дэмжих салбаруудад 90.4 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлэгдсэн. Орон нутгаас ургац хураалтын ажилд 8,000 гаруй оюутан, цэргийн алба хаагчдыг авч ажиллуулах хүсэлт захиалга ирүүлсэн бөгөөд Алтан намар дэд төслийг хэрэгжүүлж ажилласнаар өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1.7 мянган цэрэг, 1.9 мянган оюутан, 7.4 мянган халамжийн болон гэрээт ажилтан нийт 11.1 мянган хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна.

Аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 3100 тонн мах бэлтгээд байна. Цаашид нэг сарын хугацаанд нийт бэлтгэх махны 60 хувиас доошгүйг бэлтгэхээр ажиллаж байгаа. Аймаг, төв суурин нутгийн хүн амын 2022 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 5.5 мянган тонн мах бэлтгэх үүрэг чиглэл өгөн бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.