Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төр, нийтийн эрх ашгийг хамгаалж, 172.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлжээ

Прокурорын байгууллага энэ он гарснаас хойш 9 сарын хугацаанд төрийн байгууллагаас ирүүлсэн 226.1 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн дүн бүхий 1268 хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. Эдгээр хүсэлтийг төрлөөр нь авч үзвэл 1115 нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн, 40 нь нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, 113 нь төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн талаарх хүсэлт байна.

Прокурор эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг төлүүлэх талаар санаачилга гарган, төрийн байгууллагуудтай хамтран ажилласнаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь оролцоо 2.6 дахин, прокурорын нэхэмжлэл 2.4 дахин тус тус өсжээ.

Дээрх хугацаанд прокурор төр, нийтийн эрх ашгийг хамгаалж нийт 852 иргэний хэрэгт оролцон 172.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна. Мөн цагаатгалын нөхөх олговор, түүнтэй холбоотой садан төрлийн холбоо тогтоолгох нэхэмжлэлтэй 309, мөрдөн шалгах ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй 16 иргэний хэрэгт оролцсон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.